Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сони мюзик энтертаймент болон Юниверсал мюзик группын төлөөлөгчтэй уулзлаа

open.parliament.mn
2015 оны 5 сарын 22
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сони мюзик энтертаймент компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн гүйцэтгэх захирал Арина Дмитриева, Юниверсал мюзик групп компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Елфимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сони мюзик энтертаймент нь Япон Улсын Сони корпорацийн охин компани, дэлхийн 2 дахь том хөгжмийн компани аж.

 

 

Сони мюзик энтертаймент болон Юниверсал мюзик групп нь дэлхий даяар олон зуун хамтлаг, дуучдын эрхийг эзэмшиж, хамгаалдаг бөгөөд Монгол Улсад анх удаа албан ёсоор өөрийн оюуны өмчийн бүтээлүүдээ түгээж, хамгаалахаар Монголын “Хуур мюзик групп” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм байна.

Төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, оюуны өмч, зохиогчийн эрхийн бүтээлийн хамгаалалт болон оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн талаар тодруулж, харилцан санал солилцлоо.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, сүүлийн үед манай хамтлагууд үндэсний дуу, хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулж, олон улсын хэмжээнд гарах боломжтой болж байна. Киног хууль бусаар хуулбарлах асуудал харьцангуй гайгүй, харин дуу, хөгжмийг хянахад хэцүү байгааг хэллээ.

 Уулзалтад Улсын Их Хурлын даргын ниймийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав.