Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

НОМЫН БАЯР

ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болно. 

Номын баярын байнгын хүндэт оролцогчид бол ахмад зохиолчид бөгөөд тэд өөрсдийн гарын үсэгтэй номын худалдаагаа хийнэ.

Баяраар оролцогчдын номыг 5-50% хямдруулан худалдан авах таатай боломж, нөхцөл бүрддэг билээ.

Энэ удаагийн баярыг онцлог нь иргэдийн эх хэлний боловсролын чанар, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулахад ном бүтээгчдийн оролцоо чухлыг онцолж, ном бүтээхүйн үйл хэрэгтээ тусгахыг уриалж байна.

Одоогоор ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчдадаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийн уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах гэх мэтээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцоно. 

Уншигчдын хувьд энэхүү баяраар оролцогчдын номыг 5-50% хямдруулан худалдан авах таатай боломж, нөхцөл бүрддэг билээ.

 Холбогдох утас: 96962686, 88892900