Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй компаниудыг зарлалаа

ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01–ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийнхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг. 

Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаас нь арилжаалагдаж буй нийт 169 ХК-иас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 149 ХК буюу 88.2 хувь нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулсан дүнтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн нийт хувьцаат компанийн 79.3 хувь буюу 134 ХК 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн дүнтэй байна.  

Хувьцаат компаниудын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт жилээс жилд сайжирч байгаа боловч доорх нэр бүхий 20 ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж, холбогдох баримт материалаа ирүүлээгүй байгаа ажээ.

Иймд эдгээр хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй тул Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий ХК-иудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй хувьцаат компаниудын жагсаалт

Хувьцаат компанийн нэр

Байршил

1

Ар тархи ХК

Хөвсгөл аймаг, Тариалант сум
Утас: 976-99702609
Захирлын нэр: М. Дөл

2

Арилжаа импекс ХК Стандарт ноос

Баянхонгор аймаг
Захирлын нэр: Ё.Энхтөр

 

3

Баянталбай ХК

Дорнод аймаг, Чойбалсан сум
Захирлын нэр: В. Доржханд

4

Бороогийн үйлдвэр ХК

 Сэлэнгэ аймаг

5

Бүтээлч үйлч ХК

Улаанбаатар, Налайх, 2-р хороо
Утас: 976-033-3217
Факс: 70233217
Захирлын нэр: Г. Тамир

 

6

Глобал Монголиа Холдингс ХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чин Ван Чагдаржавын гудамж, Махаяана төв, 2 давхарт 
Утас: 976-11-325441
Факс: 976-11-325441
Захирлын нэр: С. Бямбаасүрэн
И-мэйл: info@gmh125.com
Вэб хуудас: gmh125.com

7

Дархан хөвөн ХК

 Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг
Утас: 976-99151413
Факс: 99161676
Захирлын нэр: Б. Байгаль

8

Дөрвөн-уул  ХК

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Амгаланбаатар-32
Утас: +976-11-458753
Захирлын нэр: Ж. Цэвээнжав

9

Ёврофе Азиа ХК /Солонго экспрес/

Улаанбаатар, Баянгол дүүрэг 4-р хороо
Утас: 976-11-342426
Факс: 342426, 342283
Захирлын нэр: Себастиан Марнёр

10

МҮДИКС ХК

 УБ БГД 12-р хороо 6-р бичил хороолол, 28-р сургуулийн баруун гар талын хашаа
Утас: 360205
Факс: 360205
Захирлын нэр: Б. Батболд
Вэб хуудас: Mudix.mn

11

Өргөн хэрэглээ ХК

Баян-Өндөр сум
Захирлын нэр: Д. Лхагвадорж

12

Увс хүнс ХК

Увс аймаг, Улаангом сум
Факс: 70454570
Захирлын нэр: О. Амартүвшин

13

Улаансан ХК

Увс аймаг, Баруун урт сум
Захирлын нэр: Ж. Түмэнбаяр

14

Уран барилга ХК

 УБ, БГД 18-р хороо
Утас: 976-11-685045
Захирлын нэр: Д. Ганбат

15

Харшийн гэгээ

Өвөрхангай Арвайхээр сум
Утас: 22140
Захирлын нэр: Р. Энхтуяа

16

Хуртай ХК

Дархан уул аймаг, Орхон хороо
Утас: +976-01372-27235
Захирлын нэр: Н. Батболд

17

Цагаан Чулуут ХК

Хөвсгөл аймаг, Мөрөн сум 
Утас: 976-99503756
Захирлын нэр: Р. Хүрэлбаатар

18

Чандмань тал ХК

Дорнод аймаг Чойбалсан сум
Утас: 976-11-21454

19

Эрдэнэт-Зандан ХК

Орхон аймаг, Баян Өндөр сум
Захирлын нэр: Н. Данжаад

20

Эрчим Баян-Өлгий

Баян Өлгий аймаг, Өлгий сум
Утас: 976-99422599
Захирлын нэр: Д. Мурат

Нийт ХК-иудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн мэдээлэл, ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.frc.mn, www.mse.mn  цахим хуудсанд хандан танилцах боломжтой.   

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо