Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT expo 2015”-д 12 цагт Cloud хяналтын цогц шийдлийг танилцуулна

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 22
IKON.MN
Танилцуулгыг Mogul SS компанийн дэд захирал Б.Жавхлан хийнэ.

Мэдээллийн технологийн салбарын шинэ шийдэл, шилдэг санааг ICT expo 2015 танилцуулсаар байна.

Өнөөдөр технологийн байгууллагууд өөрийн онцлог бүтээгдэхүүнээ үзэсгэлэнгийн гол тайзнаа танилцуулах хөтөлбөртэй байна. Бид эдгээр танилцуулгаас олны анхаарал татаж байгаа Cloud хяналтын цогц шийдлийн тухай зарим мэдээллийг хүргэж байна. Энэ бол Ай Ти Зон компанийн инженерүүдийн дотооддоо бүтээж хөгжүүлсэн цоо шинэ систем бөгөөд энгийн хяналтын камераас хэд хэдэн давуу талтай. Хамгийн гол давуу тал нь хүссэн камераа энэ системд холбож хаанаас ч, дурын төхөөрөмж дээрээсээ харах үйлчилгээ юм.

Хяналтын камераар Та:

  • Байгууллагын ажлын явц
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн байдал
  • Салбаруудын нэгдсэн хяналт
  • Тухайн орчны аюулгүй байдал
  • Цэцэрлэг гэрээ хянах боломжтой.

 

Энэ бүхнийг та гар утас, таблет, комьютер, нөүтбүүкнээсээ хянах боломжтой. Хамгийн гол нь олон хэрэглэгч нэг зэрэг дүрсийг харахаас гадна дүрсээ хадгалах боломжтой.

Мөн камерынхаа хэвийн ажиллагааг байнга хянах боломжууд энэхүү системд нээлттэй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та Мишээл Экспо төвд болж байгаа ICT экспо-д 12 цагт очиж үзээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.