Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хе шинэ сайдаа нэрлэв

Б.Даваахүү
2015 оны 5 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Өмнөд Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Ван Гы хууль бусаар их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр сайдын суудалд томилогдсоноосоо ердөө 63 өдрийн дараа огцрох хүсэлтээ гаргасан билээ.

Тухайн үед Ойрхи Дорнодод албан ёсны ажлын айлчлал хийж явсан Ерөнхийлөгч нутагтаа буцаж ирсэнийхээ дараа түүний гаргасан огцрох хүсэлтийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэж, огцруулсан юм.

Түүнээс хойш cap орчим хугацаанд тус улсын Ерөнхий сайдын албанд хэн томилогдох нь тодорхойгүй байсан бол өчигдөр Пак Гын Хе эдүгээ Хууль зүйн сайдаар ажиллаж буй Хуан Кё- Аныг дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд нэрлэлээ.

Өмнөд Солонгос Улсад жилийн өмнө Севол гатлага онгоц живж, 300 гаруй хүн нас барсан аймшигт осол болсон.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордоноос өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайдын хоосон суудалд хуулийн байгууллагаас улс төрд орсон одоогийн Хууль зүйн сайд Хуан Кё Аныг Ерөнхийлөгч Пак Гын Хе нэрлэсэн гэдгийг мэдэгджээ.

Өмнөд Солонгос Улсад жилийн өмнө Севол гатлага онгоц живж, 300 гаруй хүн нас барсан аймшигт осол болсон билээ. Ард иргэд ослын дараа хохирогчдыг нэн даруй аврахад хайнга, хариуцлагагүй хандсан хэмээн Засгийн газраа буруутгаж байсан юм. 

Тиймээс тухайн үеийн Ерөнхий сайд Чон Хон Вон Засгийн газрын тэргүүнийхээ хувьд хариуцлагаа хүлээн, ард түмнээсээ уучлалт гуйж, огцрох хүсэлт гаргаж буйгаа албан ёсоор зарлаж байв. Ерөнхийлөгч Пак Гын Хе ч түүний хүсэлтийг хүлээн авч огцруулсан юм. Ерөнхийдөө Ерөнхий сайд асан Чон Хон Воныг огцорсноос хойш тус улсад Ерөнхий сайд тогтсонгүй.

Эхний удаа Дээд шүүхийн шүүгч асан Ан Дай Хиг гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд дэвшүүлсэн ч, сөрөг түүний талаархи саар мэдээллийг цацах болсоноор экс шүүгч өөрийн хүсэлтээр нэрээ буцаан татсан билээ. Харин түүний дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард Пак Ерөнхийлөгч сэтгүүлч эрхмийг Ерөнхий сайдаар нэрлэсэн. 

Энэ бол Сөүлийн их сургуулийн хүндэт профессор, редактор Мүн Чан Гыг байсан юм. Гэвч мөн л түүний талаар сөрөг мэдээлэл цацагдах болсоноор нэрээ буцаан татсан байдаг. Ингэснээр Ерөнхий сайдын орыг залгах шинэ хүн гарч иртэл Чон Хон Воналбан тушаалаа түр гүйцэтгэхээр болсон юм. Харин өнгөрөгч нэгдүгээр сард Ерөнхийлөгч Пак Гын Хе эрх баригч намын зүүн жигүүрийн улс төрч Ли Ван Гыг дараагийн шинэ Ерөнхий сайдаар нэрлэсэн билээ. 

Гэвч Ерөнхийлөгчийн гурав дахь удаагаа хариуцлага хүлээлгэсэн сайд томилогдсоноосоо хойш ердөө 63 өдрийн дараа огцрох хүсэлтээ гаргаж, Ерөнхийлөгч Пакын томилгоо гурван удаа бүтэлгүйтэв. Ли сайд тангарагаа өргөснөөсөө хойш 100 ч хонолгүй огцрох хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргах болсон нь амиа хорлосон парламентийн гишүүн асан, Чён Нам группийн захирал Сон Ван Жон түүнд хахууль өгсөн гэдгээ батлах зурвасыг үлдээсэн байсантай холбоотой байсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. 

Тодруулбал, улс төрч агсан Сон Ван Жон өнгөрсөн сарын 9-ний өдөр амиа хорлосон бөгөөд нас барахынхаа өмнө тэмдэглэж үлдээсэн зурвастаа авлига өгч байсан нөлөө бүхий эрхмүүдийг жагсааж бичсэн байжээ. Харин тэрхүү хар жагсаалтад Ли сайдын нэр багтсанаар 100 ч хонолгүй суудлаасаа буусан юм.

Энэ мэтээр Ерөнхий сайдын суудалд санал болгосон хүмүүс нь бүгд л элдэв цуурхалд өртөн, нэрээ татах болсоноор Пак Гын Хе аргаа барсандаа “ногүй” хуулийн салбарын хүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд санал болгов бололтой.

Ерөнхийлөгчийн ордоноос зарласан хэвлэлийн хурал дээр ч албаныхан Хуан Кё Аныг “Нийгэм дэх авлига, хээл хахуулийг үндсээр нь устгаж, улс төрд шинэчлэлтийг хийж чадах хүн” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Пакийн хувьд ч ирэх жилийн эхээр болох бүх нийтийн сонгуулиар өөрийн тэргүүлэх Сэнүри намаа парламентад олонх хэвээр хадгалан үлдэхийн тулд улс төр дахь авлигыг таслан зогсооно гэдгээ амлаад байсан юм. Тиймээс түүний энэ амлалт ч гэсэн Ерөнхий сайдын томилгоонд нөлөөлсөн байх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Зураг