Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

LG хананд наадаг TV бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

LG компани ирээдүйн TV-г яг хөргөгчинд соронз нааж байгаа юм шиг хананд тогтоодог болгох гэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгост тэд 55 инчийн маш нимгэн ийм TV үзүүлжээ.

Түүнийг хананд соронзоор нааж тогтоодог, OLED дэлгэц нь нэг миллиметр зузаантай, уян хатан чанартай.

Харьцуулж хэлбэл цаасны хэмжээтэй зузаан гэсэн үг.

Өмнөд Солонгосын LG, Samsung компаниуд уян дэлгэцний технологиор сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөж байгаа.

Samsung 2016 онд уян дэлгэцтэй гар утас бүтээхээ зарлаад байгаа ч ийм бүтээгдэхүүний хэрэгцээ, ач холбогдол байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хоёр компани аль аль нь нумарсан дэлгэцтэй гар утас гаргасан ч борлуулалт тийм сайнгүй байгаа юм.

 

Эх сурвалж: BI