Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэнг хорьжээ

Ө.Сонор
2015 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байсан Г.Дэнзэнг өчигдөр саатуулжээ.

Тэрбээр Герман Улсаас ирээд удаагүй байсан юм.

Түүнийг Авлигатай Тэмцэх Газрынхан мэдүүлэг авна гэж дуудаад шууд барьж хорьсон байна.

Г.Дэнзэнг “Эрдэнэс-Таван Толгой” компанийн ТУЗ-ийг тэргүүлж байхдаа эхнэрийнхээ “Говь-Повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэгт буруутгадаг юм.

Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг өмгөөлөгчтэйгөө ч уулзахыг хоригложээ.

Зураг