Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT Expo-2015” үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүн шийдлийг “Ай Ти Зон”-оос үзээрэй

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 21
IKON.MN

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын ололт амжилтаас тольдон харах боломжийг олгодог “ICT Expo 2015” үзэсгэлэн Мишээл экспо төвд 5-р сарын 21-25-ны хооронд гарч байна.

 

"20 жилийн дараа Монгол Улс програм хангамжийн чиглэлээр тэргүүлнэ гэж харж байна" хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэнчилэн монгол инженерүүдийн бүтээсэн олон шилдэг шийдлийг энэ үзэсгэлэнгээс үзэж болохоор байна.

Энэхүү үзэсгэлэнд 40 гаруй байгууллага, компаниуд оролцож, технологийн гайхамшгийг олон нийтэд танилцуулж байна. Энэ дундаас бид Ай Ти Зон компанийн зарим сонирхолтой бүтээлүүдээс онцлож байна. Тус компани нь мэдээллийн технологийн мэргэшсэн компанийн хувьд Монгол инежерүүдийн оюуны бүтээл болсон олон програм хангамж, систем интеграцийн цогц шийдлүүд болон дэлхийн шилдэг брэндийн шинэ технологийг олноо дэлгэн үзүүлж байгаагаараа бусдаас ялгарч байсан юм.

 

Ай Ти Зон компанийн инженерүүдийн оюуны бүтээл болсон орчин үеийн шийдэл бүхий Green ERP, CompassMate зэрэг 10 гаруй програм хангамжийг дотооддоо боловсруулан гаргаж, систем интеграци, автоматжуулалтын 100 гаруй системүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Олон жил хуримтлагдсан архивын бичиг баримтыг скайнердан, текстийг автоматаар таних, хөрвүүлэх, метадата бүртгэх e-Аrchive цахимжуулалтын системийг энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулж байна.

Мөн Green ERP буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн мобайл хувилбар болон зарим дэд системд хийсэн шинэчлэлүүдийг демо байдлаар үзүүлж байна. Харилцагчтай түншлэх системийн мобайл хувилбарыг гаргасан байна. Ажлыг заавал албан өрөөнд бус хаа явсан газраа амжуулж байхад энэ хувилбар туслах юм. Энэ системийг мөн барилгын салбарт ашиглахад зориулсан хувилбарыг нь бүтээсэн байна. Түүнчлэн Хүний нөөцийн системийн групп компаниудад зориулан гаргасан шинэ хувилбарыг үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

 

Ай Ти Зон компани мэдээллийн технологийн тэргүүлэгч дэлхийн шилдэг компаниудтай өндөр түвшний хамтын ажиллагаатай.

“Microsoft Office 365” клауд оффисын програм, “Microsoft Azure” байгууллагын клауд флатформ, Canon Managed Service байгууллагад зориулсан хувилагч, хэвлэгчийн үйлчилгээ болон HP 3PAR энтерпрайз түвшний сервер, сторэйжийн шийдэл, Qnap энтерпрайз түвшний сторэйжийн шийдлүүд гээд мэдээллийн технологийн шинэ технологиудыг танилцуулж байна.

Нэмж хэлэхэд 2014 оны Монголын Топ-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахад Ай Ти Зон компани мэдээллийн технологийн салбараас ганцаараа багтсан нь тус компанийн үйл ажиллагааны цар хүрээг харуулсан юм. 

Өнгөрсөн онд Ай Ти Зон компани 51 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6,7 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлжээ. 

 

Тэдний бүтээсэн галын болон түргэн тусламжийн дуудлагын систем, Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем зэрэг нь нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай системүүд байсан юм. Мөн Монголын анхны ухаалаг гар утас болох “Могул Сонор”-ыг зах зээлд нийлүүлээд байна.

Ийнхүү Ай Ти Зон компани мэдээллийн технологийн салбарт 18 жил ажиллахдаа нийт зах зээлийнхээ 30 орчим хувийг эзэлсэн үндэсний хэмжээний томоохон компани болжээ. Энэ бүх технологийн шилдэг шийдлийг өөрийн биеэр очиж үзэхийн хүсвэл энэ сарын 25 хүртэл Мишээл экспо-д гарах ICT Expo 2015-г зориорой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.