Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрөг улс төрийн Пи-Арын нэг хэсэг болсон нь

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 5 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

-Авторын булан-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой карьерийнхаа анхны өөрөг (сельфи) зургаа авахуулсан нь цахим ертөнцөд, тэр дундаа залуусын дунд гол ярианы сэдэв болж байна. Нарендра Моди бол идэвхтэй өөрөгчин. Харин Ц.Элбэгдорж өөрөг авахуулах гараагаа эхэлсэн нь цаашид Монголын улс төрийн Пи-Арт бас нэг шинэ арга эхлүүлэх шиг боллоо. 

Урд улстөрч гэдэг нийгмийн дээд, сэхээтэн хэсгийн гол төлөөлөл байсан бөгөөд үйл хөдлөл, аяг маяг нь ч зэрэг зиндааг нь илтгэхүйц хэм хэмжээ, хориг цээртэй байж ирсэн бол даяаршил, нийгмийн сүлжээний өсөж буй идэвх, дэлхий нийтийн шинэ хандлага энэхүү уур амьсгалыг эрс өөрчилж байна.

Аль болох эгэл энгийн, иргэд сонгогчидтой ойр байж, би ч гэсэн та нарын нэг шүү гэсэн мессежийг хүргэхийн тулд олон арга хэрэглэж буйн жишээг бид саяхнаас хангалттай харах болсон.

Цэнхэр дэлгэцээр хүнд хүнд сэдвийн талаар хөмсгөө зангидан ярихын оронд зүгээр л бүжиглэх (Л.Эрдэнэчимэг), рок хамтлагт дуулах (У.Хүрэлсүх), тэвэг тоглох (Л.Энх-Амгалан), эмнэлгийн тоос арчих (Д.Арвин), эсвэл гал унтраах (С.Жавхлан) нь тун догь санаа. Үүн дээр одоо өөрөг нэмэгдэх нь. 

“Guardian” сонинд бичсэнээр өөрөг авахуулах нь залуу сонгогчдыг татах хамгийн шалгармал арга болоод байгаа бөгөөд тэжээвэр амьтантай хамт зураг авахуулах, спортын өдөрлөгт оролцох зэрэг шалгармал аргыг даваад байгаа аж. Тиймээс Б.Обамагаас эхлээд В.Путин, Дэвид Камерон, бүр цаашилбал Далай лам, Ромын пап I Франциск ч өөрөг авахуулж сурчээ.


Тиймээс ирэх оны сонгуулийн Пи-Арын нэг томоохон хэсэг нь өөрөг байх нь гарцаагүй болж таарлаа. 

1.    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 2015/V сар 

 

 


2.    АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама. “Buzzfeed” цахим хуудаст өгсөн ярилцлагын үеэр. 2015/II сар

 

 

3.    Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Данийн Ерөнхий сайд Хэллэ Торниг нартай авахуулсан дуулиант энэ өөргөө дуудлага худалдаагаар арилжсан билээ. 2013/XI сар 

 

 


4.    Их Британийн Хатан хаан II Элизабета хүртэл өөрөг давалгаанд нэгдсэн бөгөөд язгууртны гэр бүлийн талаарх ард иргэдийн сэтгэгдлийг эерүүлэхэд чухал нөлөөлсөн гэж хэвлэлүүдээр бичиж байв. 2014/III сар 

 

 

5.    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Хиллари Клинтон болон гурван удаагийн Оскарын шагналт жүжигчин Мэрил Стрийп нар. 2012/XII сар 

 

 


6.    Тамирчин хүү болон В.Путин хоёрын эл зургийн дараа Ерөнхий сайд Д.Медведевээс эхлээд Оросын олон улстөрч өөрөг авахуулж эхэлсэн. 2014/I сар 

 

 


7.    “Google”-ээс та “Narendra Modi selfie” гэж хайвал маш олон илэрц гарч ирнэ. Франц дахь энэтхэг оюутнуудын хамт авахуулсан зураг нь. 2015/IV сар 

 

 


8.    Далай ламтай өөрөг. 2015/III сар 

 

 


9.    Ромын пап I Франциск Ватикан дахь залуу сүсэгтнүүдийн хамт. 2013/VIII сар.

 

Ж.Тэгшжаргал 

Зураг