Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслол боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.

Мөн Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1,000 багшийг Энэтхэг улсад англи хэлний хөтөлбөрт хамруулж, суралцуулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Атал Бехари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шавыг тавилаа.

Мэдээллийн төвийн шав тавих ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Дэвшилтэт технологид суурилсан мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн орчин үеийн төвийг байгуулснаар энэ салбарт дэлхийд өрсөлдөхүйц хүний нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг батжуулах ач холбогдолтой гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр энэ үеэр онцолсон юм. 

Шилдэг төв байгуулах төслийн хүрээнд 20 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, сургалтын зардлууд багтаж байна юм.