Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ-ны хэрэгцээнд “ЕВРО СТАНДАРТ”-ын дагуу үйлдвэрлэгдсэн, Verifone VX680 3G ПОС терминал төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 5 сарын 6
Сурталчилгаа
 

ХХБ-ны хэрэгцээнд “ЕВРО СТАНДАРТ”-ын дагуу үйлдвэрлэгдсэн, Verifone VX680 3G ПОС терминал төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

 

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. 
-    Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх 

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.

Үүнд:

  • Компанийн танилцуулга
     
  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
     
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан 
     
  • Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ,тээврийн зардал, г.м)
     
  • Нийлүүлэх хугацаа 
     
  • Баталгаат хугацаа 
     
  • Төлбөрийн нөхцөл
     
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
     
  •  Бусад холбогдох мэдээлэл

Жич:Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу. 
Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол Улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,гар утас:99091260, утас:319942, дотуур утас:1212, имэйл:tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.