Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо 60 хувиар буурчээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны 10-р сарын 23-ний өдөр баталсан SCHOOL POLICE эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 

Эргүүлийн дүрэм  хэрэгжих хугацаанд нийт 170,000 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.
 

Иймд School police эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх зорилгоор эцэг эхчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшууллаа.