Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярын рейтинг өндөр байгааг “Тусгал”-ын судалгаа дахин харуулав

Б.Дамдин
2015 оны 5 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

“Тусгал” судалгааны төвөөс Монголын улс төрийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааг хийжээ.

Уг судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд хийж, Улаанбаатар хот, орон нутгийн 1,200 иргэнийг хамруулсан байна. Хэрэв маргааш сонгууль болвол аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 14.1 хувь АН, 12.3 хувь МАН, 10.1 хувь нь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд өгнө гэж хариулжээ.

Мөн ямар намд итгэдэг вэ гэсэн асуултад иргэдийн 23.9 хувь бие даагчдад, 16.3 хувь АН, 12.8 хувь МАН, 11.1 хувь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд итгэдэг гэсэн байна. Харин хамгийн итгэлтэй улстөрчөөр С.Ганбаатар /18 хувь/, Н.Энхбаяр /6.5 хувь/, Х.Баттулга /4.8 хувь/ нарыг нэрлэжээ.

Тэдний араас Г.Уянга /4.0/, Ц.Элбэгдорж /3.9/, Б.Бат-Эрдэнэ /2.6/, Ц.Даваасүрэн /2.6/, Ц.Нямдорж /1.3/, Э.Бат-Үүл /1.3/, М.Энхболд /1.1/ нар орсон байна.

Сануулахад “Тусгал” судалгааны төвийн энэхүү судалгаа сар орчмын өмнө нийтэд мэдээлж байсан “Сантмарал”-ын судалгааны дүнтэй тун ойролцоо гарсныг ажиглагчид хэлж байна.

Тодруулбал, “Сантмарал” судалгааны төвийн дүнгээр “Топ 10 улстөрч”-ийн эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар /хотод 36, хөдөө 32.9 хувь/, удаах байранд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр /хотод 16.3, хөдөө 18.7 хувь/, гуравт хотын иргэдээс 15.5 хувийн санал авсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, хөдөөгийн иргэдийн 13.8 хувийн санал авсан УИХ-ын гишүүн Г.Уянга орж байсан юм. “Тусгал” судалгааны төвийн дүнг хүснэгтээр үзүүлэв.

 

 

 

 

 

Зураг