Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 5 сарын 6
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

УРГАДАГ УУРХАЙН ШҮҮСЛЭГ ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Гадаа цас хаялж, бороо шивэрч, шороо шууран эргэх дөрвөн улирал яаж ч солигдсон тэнд мөнхийн ногооноороо л байдаг. Яг л зуны аагим халуунаас зугтаж ойн гүнд сэрүүцэх үед төрдөг тэр тааламжтай байдлыг эндээс мэдэрч болно. Эзнийх нь тодорхойлсноор “Ухдаг биш ургадаг уурхай” болох өвлийн хүлэмжинд очсон анхны сэтгэгдэл минь тэр. Мод, бут сөөгний суулгац тарьж, иргэд албан байгууллагын цэцэрлэгийг зүлэгжүүлэн, ногоон байгууламж тарьж ургуулдаг “Мөнх ногоон амьдрал” ТББ-ынхан өнгөрөгч онд Шувуун фабрикт өвлийн хүлэмж барьж, гүзээлзгэнэ, улаан лооль, өргөст хэмхийн үрсэлгээ тарьж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өргөст хэмх, улаан лоолийг бид эртнээс тарьж, хүнсэндээ хэрэглэх болсон. Харин таримал гүзээлзгэнэ гэдэг энэ салбарт харьцангуй шинэлэг тариалан тул өвлийн хүлэмжийг зорих иргэдийн хөл амралтын өдрүүдэд тасардаггүй гэсэн.

Зуны дэлгэр цагт унахаас нь урьтаж түүх гэж яардаг зэрлэг гүзээлзгэнэтэй харьцуулахад эрхий хуруун чинээ том, хараа булааж, арааны шүлс асгаруулах жимсгэнийн ургаж, боловсорч буйг харах гэж, урд хөршөөс авчирдаг усан гүзээлзгэнээс амт, чанараар илүү гэдгийг мэдрэх гэсэн иргэдийг тэд найрсагаар хүлээн авдаг юм билээ. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Таван Толгойг уудлах гээд өөрийгөө онгичуулсан Ардчилсан Нам

Ганцхан жил үлджээ, сонгууль болоход. Гэтэл... Арав гаруй жилийн дараа арай гэж сонгуульд ялсан биш аль муугаа үзэж буй Ардчилсан намынхан хөөрхий. Гурван жилийн өмнөх АН-д  ард түмэн элэгтэй байлаа. Тиймээс залуурыг АН-ын гарт атгуулсан.

Даанч... Гурван Парламентыг уйлан дуулан туулан байж эрх баригчийн зиндаанд дэвшсэний ч хэрэг гарсангүй, улирч одсон сөрөг хүчний эсэргүү төрхөө гээлгүй явсаар удаах сонгуулийн өмнө ирэв.

Гурван жилийн өмнөх АН-д  ард түмэн элэгтэй байлаа.

Их сургуулийн дугуй зааланд багш “За, ингээд сэргэн мандалтын үеийн их сэтгэгчдийн тухай лекцээ эхэлье” хэмээхэд философийн ангийн оюутнууд “Аая” гэцгээгээд л уулга алдаж, зарим нь бүр шүгэлдэж ч байх шиг. Багшдаа болон бие биедээ, хараахан танилцаагүй их сэтгэгчдэд алга ташин хүндэтгэл үзүүллээ.

Энэ хүртэл тэвчээртэй сурсандаа, дэлхийг өөрчилсөн өрнийн гүн ухааны талаар судлах гэж байгаа өөрсдөөрөө бахархсан залуус эрдэм мэдлэгт ийм амбийцтай хандаж байна. Лекц эхэлмэгц дугуй зааланд ялаа нисэх сонсогдом нам гүм ноёлж, багш аядуу дуугаар үргэлжлүүлэв. Атаархмаар гоё чансаа, 20 хүрээгүй хүүхдүүд шүү дээ...

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

“Задгай сансарт гарах нь үүрэг. Цаашид хэрхэнийг харин мэдэхгүй”

Тасс мэдээлж байна. 1965.03.18

“Өнөөдөр 1965 оны гуравдугаар сарын 18. Москвагийн цагаар 11.30 цаг. Хүн задгай сансарт анх гарлаа. СССР-ийн “Восход-2” сансрын хөлгийн хоёрдугаар нисэгч, дэд хурандаа Алексей Архипович Леонов тусгай  скафандртай хөлгөөс гарч, тав хүртэл метр зайд задгай сансарт ажиллаа. Тэрбээр Москвагийн цагаар 8.35-д задгай сансарт гарч, нийт 12. 9 минут задгай сансарт ажиглалт хийгээд, хөлөгтөө буцаж ирсэн явцыг “Восход-2” сансрын хөлгийн  дэлгэцээр дэлхийд шууд дамжуулсан юм. Хөлөгтөө буцаж ирсэн нөхөр Алексей Архипович Леоновын биеийн байдал сайн байна. Хөлгийн дарга, нөхөр Павел Иванович Беляев ч сайн”.

 50 жилийн өмнө ийм нэгэн онцгой үйл явдал болсныг ТАСС ийнхүү мэдээлсэн байна. Хүн анх сансарт  ниссэний 54, задгай сансарт анх гарсны 50 жилийн ой өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард тохиосон. А.Леоновыг хөлөгтөө буцаж ирэх тушаал өгөх тэр агшинд скафандрт холбосон хүчилтөрөгчийн нөөц нь шавхагдсан байсан талаар тэрбээр дурссан байдаг.

Задгай сансарт гарахад агаарын даралтын өөрчлөлтөөс скафандр  задрахгүй гэх баталгаа байгаагүй учраас хөлөгтөө буцаж ирэхгүй байх магадлалтай  гэдгийг Леонов ч өөрөө мэдэж байсан гэж мэргэжилтнүүд дурссан байдаг. Сансарт нисэх нь баатарлаг үйлс, тэр дундаа задгай сансарт гарах нь илүү хүнд даалгавар гэдгийг огторгуйн баатрууд ярьдаг.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

 

 

Зураг