Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа

open.parliament.mn
2015 оны 5 сарын 5
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газраас 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд өргөн мэдүүлсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.

Мөн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дөрөвдүгээр сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын газар, Геополитикийн хүрээлэн, Батлан хамгаалах их сургууль, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтжээ.