Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: “Б.Жаргалсайхан хэд хэдэн удаа ийм бүдүүлэг авир гаргаж байгаа”

Б.Ану
2015 оны 5 сарын 5
iKon.MN

"Eagle" телевизийн сэтгүүлч Ө.Золбаяр, улстөрч Б.Жаргалсайхан нарын маргааныг үзүүлсэн дүрс бичлэг олон нийтэд цацагдаад байгаа билээ.

Чухам яагаад энэ үл ойлголцол гарсан талаар "Eagle" телевизийн тоймч, ахлах продюсер Ө.Золбаяртай холбогдон тодруулахад “Телевизийн шууд эфирт орох ярилцлага 16:30 цагаас эхлэх ёстой байтал Б.Жаргалсайхан гуай 16:50 цагт ирсэн. 17.00 цагт манай телевизийн мэдээний хөтөлбөр эхлэх ёстой учир 10 минут ярилцлага хийгээд яах билээ. Мэдээний дараа ярилцлагаа хийе гэж Б.Жаргалсайхан гуайд хэлсэн. Гол нь Б.Жаргалсайхан гуай шууд эфирийн ярилцлага хийхээр тохиролцоод хэд хэдэн удаа ингэж хоцорч бүдүүлэг зан гаргаж байгаа. Тиймээс миний хувьд ч нэлээн бухимдсан” гэлээ.

Гэхдээ энэхүү маргааны дараагаар Б.Жаргалсайхан Ө.Золбаяр сэтгүүлчээс уучлал гуйж асуудал шийдэгдсэн байна. 

17:00 цагийн мэдээний хөтөлбөрийн дараа төлөвлөгдсөн ярилцлагыг өөр сэтгүүлч хийсэн байна.

Сэтгүүлч Ө.Золбаярын хувьд ямар нэгэн гомдолгүй, асуудал үүсгээд байх зүйлгүй гэсэн утгатай зүйл ярьсан юм.

Мөн энэ бичлэгийг ч тухайн сэтгүүлч олон нийтэд цацаагүй анх олон нийтэд цацсан хэвлэл мэдээллээс нь чухам яах гэж энэ бичлэгийг цацсан зорилгыг асуусан нь дээр гэв.

Б.Жаргалсайханы хувьд хэвлэл мэдээллийн байгууллага дээр танхайрч, бүдүүлэг авир гаргаж байгаа хэд хэдэн удаагийн үйлдэл аж. Өмнө нь тэрбээр өөрийнх нь ярилцлага нийтлэгдсэн “Монголын Мэдээ” сонингийн хэвлэх, олон нийтэд түгээгдэх явцад бүдүүлгээр саад учруулж байжээ.