Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Erdene Resources"-ийн хувьцааг Teck худалдан авлаа

WWW.GAULI.MN
2015 оны 5 сарын 5
Gauli
Зураг зураг
www.erdene.com сайтаас авав.

"Erdene Resources"-ийн нэмж гаргасан 3,897,739  ширхэг хувьцааг Teck Resources худалдан авчээ. Ингэснээр Teck Resources нь нийт 13,040,596 ширхэг энгийн хувьцаа буюу Erdene Resources-ийн 15.1 хувийг эзэмших боллоо. Уг үйл явдлын дараа хувьцааны ханш CAD0.11-оос CAD0.14 болж 27 хувиар өслөө.

Компанийн менежментийг 100 хувь гадаад хүмүүс бүрдүүлдэг. Тус компани нь өнгөрсөн хугацаанд “Алтан нар” төслийг хэрэгжүүлж, нийт 5.5 км урт алтны судлын дагуу 18 нүхэнд өрөмдлөг хийн 1 сая унц алтны нөөцийг тогтоогоод байгаа юм. 

Цаашид 2017 он хүртэл нэмэлт өрөмдлөг хийж нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, таван жилийн ТЭЗҮ-ийг хийх, холбогдох зөвшөөрлийг авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж 2017 оноос жилдээ хамгийн багадаа 75,000 унц алт олборлохоор төлөвлөж байна. Тус орд нь Хятадын хилээс 200 км зайд Баянхонгор аймагт байрладаг.