Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Германд Эдуард Сноуден, Жулиан Ассанж, Челси Мэнин нарын хөшөөг босгожээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эдуард Сноудений хөшөөг өнгөрсөн сард хэсэг уран бүтээлчид Нью-Йорк хотноо нууцаар босгож байсан билээ. Тэгвэл Берлинд Сноудены  өөр нэгэн хөшөө босжээ.

Италийн уран барималч Дэвид Дормино Баасан гарагт Берлин дэх Александрплацын талбайд Эдуард Сноуден, Викиликс сайтын Жулиан Ассанж, Челси Мэнин нарын хөшөөг хамтад нь босгосон байна. Энэхүү хөшөөнүүд нь уран барималчийн "Хэлэх зүйл үгүй" төслийн нэг хэсэг аж. 

 

Гурван хүний хөшөөг сандал дээр зогсоосон бөгөөд дөрөв дэх сандлыг олон нийтэд зориулж хоосон орхисон гэдгийг уран бүтээлчдийн зүгээс онцолжээ. Энэхүү хөшөөнүүд нэг газраа байрлахгүй, шилжин явах бөгөөд дараагийн байрлуулах газар нь Германы Дрезден юм байна. 

Уран барималч олон нийтэд төрийн нууц баримтыг дэлгэж, эрх чөлөөг хязгаарлахын эсрэг тэмцсэн гэж эдгээр хүмүүсийн хөшөөг хүндэтгэн босгосон аж.

 

Эх сурвалж: Mashable