Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Даргаас Удирдагч болох ДОЛООН ЗАМ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Удирдлагы ухааны мэргэжилтэн Жина Фолкын бичсэн өгүүллийг Entrepreneur.Com сайтаас орчуулан хүргэж байна.


Олон хүн “Дарга” болон “Удирдагч” гэдэг үгнүүдийг ижил утгатай гэж ойлгодог. Гэвч үнэндээ маш их ялгаатай.

Та аль нь вэ гэдгээ шалгахын тулд дараах асуултуудад чин үнэнээр хариулах хэрэгтэй.

  1. өдөр тутмын ажлуудаа гүйцээж зорилгодоо хүрэхийн тулд багийн гишүүдээ янз бүрийн аргаар шахах, түлхэх хэрэгтэй болдог уу?
  2. Багийнхаа гишүүдтэйгээ хамтран ажилласнаар зорилгодоо хүрч үр дүнгээ үзэх сайхан байдаг уу?

Хэрвээ А-г сонгосон бол та Дарга. Харин B-г сонгосон бол та Удирдагч.

Миний 25 жилийн туршлагаас харахад хамгийн тогтвортой, амжилттай үр дүнд хүргэсэн багийг Дарга нар биш Удирдагч нар тэргүүлсэн байдаг.

Тэгвэл хэрхэн “Даргаас” ”Удирдагч” болох вэ?

Дараах долоон замаар явбал та үүнийг хийж чадна:

  • Хүмүүсээ хайрла

Хүмүүстэй баг болж ажиллаж чадахгүй хүн удирдаж чадахгүй. Хүмүүс бол аялдан дагалдагчид биш. Бүгд өөр өөрийн онцлог, чадвар, зан чанартай хувь хүмүүс. Удирдагч байхын тулд тэдэнд туслан амжилтанд хүргэдэг хүн байх хэрэгтэй.

  • Хянах биш, чиглүүл

Дарга нар хүмүүсийн алхам бүрийг хянах хэрэгтэй гэж боддог. Харин Удирдагч хүн багтаа сайн зохион байгуулалт хийж, зөв чиглэл өгвөл ямар ч ажлыг гүйцэтгэх боломжтой гэж хардаг. Тэд багтаа бүх боломжийг олгоод явцын дунд дэмжлэг үзүүлдэг.

  • Уян хатан байх

Дарга нар ажил гүйцэтгэх явцдаа хатуу, нугаршгүй байж зөвхөн өөрийн хүслээр бүхнийг шийддэг. Тэгвэл Удирдагч нар багийн гишүүн бүрийнхээ онцлогт нь зохицуулан ажиллаж чаддаг.

  • Ажил үүрэг шилжүүлэх

Дарга нар бусдыг өөрөөс нь илүү хийж чадна гэж итгэдэггүй учраас хэнд ч ажил шилжүүлж өгдөггүй. Харин Удирдагч нар эсрэгээр. Тэд ажлуудыг хуваарилж өгөөд араас нь хэрхэн явж байгаад, мөн чанарт нь санаа тавьж явсаар үр дүнд хүргэж чаддаг.

  • Алдаа оноог үүрэлцэх

Дарга нар багийн гавьяаг өөртөө үүрэх сонирхолтой байдаг ч алдаа гарвал хүмүүс рүүгээ чихэх нь ердийн үзэгдэл.

Тэгвэл Удирдагч нар гавьяа шагнал багийн зүтгэлээс ирдэг гэдгийг ойлгож өөрийгөө дөвийлгөх хүслээ хянаж цагдаж чаддаг.

Түүнээс гадна гаргасан алдаагаа өөрөө хариуцах ухамсартай байна.

  • Эрсдэл хийх чадвар

Дарга нар ямар ч аргаар хамаагүй эрсдлээс зугтаж, байр сууриа алдах зүйл хийхээс үхтлээ айдаг.

Харин Удирдагч нар том амжилт эрсдэл хийхээс эхэлдэг гэдэгт итгэдэг. Тэд багийн гишүүн бүрээ шинэ зүйлд өөрийгөө сориход нь дэмжиж, алдаа бүрээс боломжийг олж хардаг байна.

  • Идэвхжүүлэх

Дарга нар хүмүүсийг айдсаар идэвхжүүлдэг. Удирдагч нар хүн тус бүрийнхээ хамгийн сайн ажиллахад нь идэвхжүүлэгч болж чадах түлхүүрийг олж хардаг. Тэд бас бусдын гаргасан амжилтыг олж харж хөхүүлэн дэмжиж чаддаг хүмүүс.