Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: ”Хөсөгтөн” үндэсний урлагаа дэлхийд таниулж чадлаа

Н.Пунцагболд
2015 оны 5 сарын 4
Монголын мэдээ

ВИДЕО: 

Дэлхийн улс орнуудын “Авьяас­лаг”-уудыг шал­га­руулах алдарт нэвтрүүлгийг анх удаагийн улс, үндэстэн дам­насан, хамгийн том хувилбар бо­лох “Авьяаслаг Азиуд” нэ­рийн дор явуулж байна.

Энэхүү тэм­цээнийг “AXN Asia” телевиз өн­гөрсөн сарын 12-ноос эхлэн ца­цаж эхлээд байгаа бөгөөд Азийн тивийн өнцөг булан бү­рээс хамгийн авьяастай, гай­хал­тай хүмүүс оролцож байгаа. 

 Азийн цээжинд орших Чингисийн Монголоос ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг орол­цож, өдгөө шилдэг ест шал­гарч үлдээд байна. 

Тэгвэл Азийн цээжинд орших Чингисийн Монголоос ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг орол­цож, өдгөө шилдэг ест шал­гарч үлдээд байна. Финалын төлөөх шал­гаруулалт тун удахгүй болно.

Энэ­хүү тэмцээнд түрүүлсэн то­хиолдолд 100 мянган ам.дол­ларын шагнал хүртээд зог­сохгүй Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тог­лолтоо хийх эрхийг авах юм.

 Тэд тэр том, алдартай зочид буу­далд, Ази болон дэлхийн олон мянган үзэгчийн өмнө Мон­голын үндэсний язгуур урлагийг танилцуулж, тоглолт хийж байхыг үгүйсгэх аргагүй.  Учир нь “Хөсөгтөн” шилдэг есөн оролцогч дотроо хамгийн гай­халтай, хүчтэй өрсөлдөгчид тоо­цогдож байна.  

Яагаад ингэж итгэлтэй хэлээд бай­на вэ гэхээр Монголын яз­гуур урлаг өөрөө Азийн тө­дийгүй дэлхийн аль ч урлагаас хувь илүү гайхалтай учраас тэр.

“Хө­сөгтөн” хамтлагийн залуус Мон­гол дээлээ өмсөөд, морин хуу­раа бариад тайзан дээр гарч, хуур­даж, хөөмий, хархираан уянгаараа үзэгчдийн сонорыг мя­лааж, дээрээс нь уртын дуу­гаа шуранхайлуулж байгаа цагт Азийн ямар ч оролцогчоос илүү гарах учиртай. 

Бид тийм агуу соёлыг, урлагийг бүтээж чад­сан ард түмэн. “Хөсөгтөн” эхний хоёр шатанд зүгээр л үндэсний ур­лагаа үзүүлсэн. Хуураа татаад, хөөмийгөө нэ­мээд, “Таван тэс”-ээс магтсан.  Тэгэхэд л шүүгчид болоод Азийн үзэгчдийн ам нь ангайж, алгаа хорстол ташиж байна билээ. Дөрвөн “тийм”-ийг ядах юмгүй л авсан.

Бид энгийн бөгөөд агуу урлагийг бүтээж чадсан бо­лохоор тэр. Монголын маань шу­вууд жиргэх, салхи исгэрэх, гор­хи хоржигнох, адуу янцгаах, тэмээ буйлах нь тэр аяараа л хөгжим, хөг, урлаг.

Өнөөдөр дэлхийн аль ч улсын ард түмэн үндэсний урлагаа бусдад таниулахын төлөө зүтгэж байгаа.  

Тэр бүхнийг тайзан дээр үзүүлэхэд л нэг тивийн ард түмэн, цаашлаад дэлхий биднийг шагшиж байна. Өнөөдөр дэлхийн аль ч улсын ард түмэн үндэсний урлагаа бусдад таниулахын төлөө зүтгэж байгаа.  

Саяхан Оросын Ерөн­хийлөгч Путин бүх л театр, урлаг соёлынхонтой уул­заж, Орос үндэсний гэсэн бүх­нийг дэлхийд таниулах үүрэг өгсөн байсан. Манайд бол бүхэл бүтэн ҮДБЭЧ гэж бай­гаа. Үндэсний урлаг, морин хуур, бий биелгээ, уртын дуу, хөө­мий, хархираагаа гадна, дот­ны үзэгчдэд үзүүлж байгаа.

Тэд ажиллаж байна. Тэгвэл “Хө­сөгтөн” хамтлаг “Авьяаслаг Ази­чууд” шоунд оролцсоноороо Мон­голын үндэсний урлагийг дэл­хийн таниулж чадлаа. Одоо л Оросуудын хийх гээд, Ерөн­хийлөгч нь хүртэл санаа та­виад зүйлийг бид Үндэсний урлагийнхаа гал тогоог сахиж яваа чуулгаараа дамжуулаад олон жил хийж яваа. Дээрээс нь үндэсний урлагтаа хайр­тай, түүгээрээ бахархаж, хөг­жүүлж яваа язгуур урлагийн хамт­лагууд ч сүүлийн жилүүдэд хийж байна. 

Тэр дундаа “Хө­сөгтөн” энэ жил Монголын үн­дэсний, зөвхөн бидний л өв уламжлал, соёл, орчлон дээрх бүхий л үндэстнээс ял­гарч чадах тэр агуу урлагийг дэл­хийд гайхуулж чадсан нь ололт. Алдарт яруу найрагч Р.Чой­ном нэгэнтээ “Монголын дуу гэвэл моторын дуу биш, морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дуу” хэмээн шү­лэглэсэн байдаг. Тий­м ээ, Монголын дуу, язгуур ур­лаг, нүү­дэлчдийн соёл гэд­гийг дэл­хий мэдэрч чадлаа. “Хө­сөг­төн” мэдрүүлж чадаж бай­на.

 

 

Зураг