Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 28
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Олон улсын хил дамнасан контрбандын хэргийн сэжүүрийг прокурор алдуулав

Хүмүүн бид байгаль дэлхий, ан амьтандаа хэрцгийгээр хандсанаар өнөөдөр бид зарим ан, амьтнаа устаж, мөхсөн, үгүй болсон хэмээн “Улаан ном”-д бүртгэсээр сууж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийнхны судалгаагаар ердөө 90 орчим мянган бөхөн л байгаа гэнэ.

Монголчууд бидний байгаль дэлхий рүүгээ дайрч, ан амьтнаа хэрцгийгээр устгасаны харгайгаар олон зуун жилийн өмнөөс амьтад дайжиж зугтсан түүх бий. Үүний тод жишээ нь соргог бөхөн. Манай улс эртнээс ан амьтнаа хайрлаж хууль журамдаа оруулж байсан түүх бий.

Үүний тод жишээ бол соргог бөхөн агнахыг хориглосон шийдвэр 1930-аад оны үед гаргаж байсан хууль. Гэвч 1956 он хүртэл Монгол Улсад, Зүүн гарын говьд нутаглаж байсан энэ амьтан өдгөө огт үзэгдэхээ больж, Казахстан, Узбекистан, Туркменистан, ОХУ-д л цөөн тоогоор идээшлэх болсон.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Монгол махны шинэ лангуу

Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамныхан урд хөршөөс ганзага дүүрэн иржээ. Дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан тус яамны төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцсан юм.

Хятадууд мах, махан бүтээгдэхүүнээс гадна амьд мал авах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юмсанж. Ялангуяа дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн худалдаж авахыг ихээхэн сонирхож буйгаа манайханд дуулгажээ. Дулааны аргаар боловсруулсан гэж лаазалсан, нөөшилсөн махыг хэлдэг. Бүр тодруулбал консерв, хиам, утсан, хатаасан мах зэргийг хэлж буй юм.

Манай улсад шүлхий өвчин үе үе дэгддэг учир эрүүл ахуйн хувьд найдваргүйд тооцогддог. ​Махыг дулааны аргаар боловсруулахад шүлхий үүсгэгч нян устдаг байна. Тиймээс хөршийнхөн ийм төрлийн мах авах сонирхолтой байгаа бололтой Тэгээд ч манай үйлдвэрүүдийн дийлэнх шаардлага хангадаггүй учир явцад мах чанараа алдах магадлалтай гэж болгоомжилдог байж ч мэднэ.

Үргэлжлэлийг ЭНД арж уншина уу. 

Б.Дэнзэн: Монголчууд баатаргүй болоод би энд тэнд гадаад хүний хөшөө босгоод байгаа юм биш 

Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион энэ удаа мэргэжлээ “сольж”, манай уншигч-сурвалжлагчаар ажиллав. Тэрбээр билгүүн номч Б.Ринчений ач, нэрт палеонтологич Барсболдын хүү, уран барималч Дэнзэнтэй ярилцлаа. Тэртээх 1980-аад оны эхээр Санжаасүрэн гуайнд тэд анх танилцжээ. Ардчиллын алтан хараацай Зориг агсантай Б.Дэнзэн үй зайгүй нөхөрлөж явсан бол Б.Долгион түүний ах С.Баярын найз байж. Тэрхүү эрхэмсэг гэр бүлийн халуун голомтоос эхлүүлсэн нөхөрлөл нь насан туршийнх байх учиртай юмсанж.

Тэд залуу насаа мөнхөлж, “Битлз”- ийн хөшөөг 2008 онд бүтээцгээсэн. Гэхдээ энэ бол зөвхөн тэдэнд, эсвэл “Битлз” хамтлагт зориулагдсан бүтээл биш. Энэ бол монголчууд хүн төрөлхтний урлаг соёлтой хөл нийлүүлж явсны гэрч болон үлдсэн. Тийм ч учраас “Битлз”-ийн хөшөөг босгосны дараахан Оросын “Рен” ТВ-гийнхэн хөгжмийн зохиолч Б.Долгионоос яриа авч байв. “Тэр үед сэтгүүлч надаас “Та нар яагаад биднээс түрүүлээд энэ хөшөөг босгочихов оо” гэх ухааны юм асууж билээ. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

 

Зураг