Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла 30-нд болох арга хэмжээнийхээ урилгыг тараажээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Тесла компани энэ сарын 30-нд болох шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнийхээ урилгыг тараажээ.

Цав цагаан дэвсгэр дээр ямар нэг нууцлаг төхөөрөмжийн дүрс, түүний дээр “missing piece” (дутагдаж байгаа зүйл гэсэн утгатай) гэсэн үг байгаа нь Apple-ын арга хэмжээний урилгыг санагдуулж байгаа юм.

Олон эх сурвалжууд Элон Маскыг энэ арга хэмжээн дээр гэр ахуйн баттерей танилцуулна гэж таамаглаж байгаа.

Өөрөөр хэлбэл шөнийн цагт бүрэн цэнэглэгдээд өдөр нь нэг өрхийн бүх хэрэглээг тэжээж дийлэх, цахилгааны саатал гарсан үед хангалттай удаан ажиллаж чадах тийм зай хураагуур бүтээсэн байх гэсэн хүлээлт бий.

Урьд нь Элон Маск Теслагийн үндсэн бүтээгдэхүүн болох цахилгаан машинаас өөр, ямар нэг шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Танилцуулах арга хэмжээ Пүрэв гарагийн орой (Баруун эргийн цагаар) Калифорний Хауторнд болох гэнэ.

 

Эх сурвалж: Mashable