Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Андерграунд кино наадам болно

ikon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Алтан Хальс Олон Улсын Андерграунд кино наадам ирэх зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 3 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жил тус кино наадамд гадаадаас болон Монголоос бүтээлүүд хүлээн авч байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ныг хүртэл бүртгэж авах ажээ. 

Гран При шагнал “Алтан Хальс” цом, 1,000,000 төгрөг бөгөөд бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж өгөх юм.

Үүнээс гадна шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг хүүрнэлт кино, шилдэг хүүрнэлт бус кино, шилдэг хүүхэлдэйн кино гэсэн шагналууд олгох бөгөөд тус бүр өргөмжлөл, 500,000 төгрөгийн урамшуулалтай байх аж.

Мөн шагнал авсан 5 бүтээлийг Австрийн хамгийн том кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулах юм байна.

Кино наадмын бүтээл хүлээж авах удирдамжтай “Алтан Хальс” холбооны http://artfilm.mn/GRIUFF/сайтаас танилцах боломжтой.