Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн хоёр дахь эрх Б.Сэр-Од гавьяатынх

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны XXI Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.

Тэрбээр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дах удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20,000 оролцогчоос зургаадугаар байр эзлэн олимпийн эрхээ өвөртөлжээ.

Мөн тус уралдаанд эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Л.Отгонбаяр 2 цаг 38 минут 51 секундэд замаа туулан барианд орж, наймдугаар сард болох ДАШТ-нд оролцох эрхээ авсан байна.

Ингэснээр одоогийн байдлаар ирэх олимпод оролцох эрхээ Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Б.Сэр-Од нар аваад байна.

Зураг