Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчдэд шинэ хууль тогтоомжийг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, УИХ-ын тогтоолын танилцуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар

  1. УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн ерөнхий танилцуулга
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 
  3. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулиудын танилцуулгыг хийлээ.

Мөн Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг танилцуулж, шүүгчдийн саналыг авч байна.

Сургалтыг улсын хэмжээнд онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд онлайн сургалтад аймгууд 3, 3-аараа нэг бүлэг болж оролцож байна. Тухайлбал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаг дахь шүүхүүдийн 45 шүүгч эхний ээлжийн онлайн сургалтад оролцлоо.

Сургалт 2015 оны тавдугаар сарын 6-ныг дуустал 10 ээлжээр зохион байгуулагдана.