Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

П.И.Чайковскийн төрсөн өдрийг тэмдэглэнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын болон дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны 5 сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ.

Энэ жил гоц авьяас билэгт хөгжмийн зохиолч мэндэлсний 175 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний төрсөн өдрийн баярыг Улсын Филармонийн Сифони найрал хөгжим тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.

Суу алдарт П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолтонд түүний туурвисан гайхамшигт олон бүтээлүүдээс сорчлон тоглогдох ба тоглолт ирэх тавдугаар сарын 07-нд 19:00 цагаас Улсын Филармоны концертын танхимд ганцхан удаа болох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 99045517 дугаараас лавлана уу.