Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн нээгдлээ

www.ulaanbaatar.mn
2015 оны 4 сарын 27
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор “Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд  УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон албаны төлөөлөл, лам хувраг, судлаач, иргэд оролцов.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазарын 1654-1680 онд бариулсан Халхын шарын шашны төв “Төгс баясгалант” номын их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг. Тус хийдэд 2 жилийн турш хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1,300 гаруй олдвороос дээжлэн 100 гаруй үзмэрийг ийнхүү дэлгэн үзүүлж байгаа юм.  

Үзэсгэлэнг 2015 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд толилуулах юм байна.