Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “PLAYTIME-2015” амьд хөгжмийн наадмын талаар мэдээлэл хийнэ

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн яамны хурлын танхимд 

09:00 цагт: НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд нийслэл болон 11 аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түшиглэн байгуулж буй "Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим"-ын нээлтийг албан ёсоор хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгнө.

Хангарьд ордны үүдэнд

10:00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. /Хангарьд ордны үүднээс 10 цагаас 07-12 УНА улсын дугаартай автомашин явна./

Налайх дүүргийн төв талбайд 

10:00 цагт: МҮЭ-ийн холбооноос Налайхын ЗДТГ-тай хамтран уурхайд амь үрэгдэсдийн дурсгалыг хүндэтгэнэ.

НЗДТГ-ын А зааланд

11:00 цагт: “PLAYTIME-2015” амьд хөгжмийн  наадам зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.