Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хараа голын гүүрний завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн байжээ

ikon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд улсын байцаагч нар өнгөрсөн сарын 24-ний өдөр шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа.

Гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтанд торон хагарал гарч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон нь шалгалтаар тогтоогдлоо.

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын түвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан байна.

Гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтанд торон хагарал гарч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон нь шалгалтаар тогтоогдлоо. 

Гүүрний зарим дам нурууны гадаргуунд бетон ховхорч арматур нь ил гарсан, консолон дам нуруу, тулах хэсэг хөдөлгөөнд орсон, төгсгөлийн хавирганы хэсэг, ган тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрчээ.

Энэ бүхэн нь сүүлийн жилүүдэд гүүрэнд урсгал засвар хийгээгүйтэй холбоотой юм. Үүнээс болж гүүрний насжилт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж улмаар авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдахад хүргэхээр байгаа гэж улсын байцаагч дүгнэлээ.

Цаашид гүүрний ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийн, техник-ашиглалтын түвшинг шинэчлэн тогтоолгож, их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн засварлах нь зүйтэй хэмээн Зам, тээврийн яаманд хандахаар боллоо. Энэ гүүрэнд засвар хийх шаардлагатай байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өмнө нь буюу 2012 оны ес дүгээр сарын 14-нд салбарын яаманд өгсөн ч тодорхой ажил хийлгүй өнөөг хүрчээ.

Гүүрний эвдрэл цаашид нэмэгдэх магадлалтай тул эхний ээлжинд зорчих хэсгийн ус тусгаарлагч, хэв гажилтын заадас, зорчих хэсгийн урсгал засвар, арчлалтад анхаарч, гүүрийн бүтээцүүдийг уснаас хамгаалах, тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулах шаардлагатай байна.

Хараа голын төмөрбетон гүүр нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд ган хийцийн тулах хэсэгтэй, ган төмөр хашлагатай юм.

Эх сурвалж: МХЕГ