Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Таван толгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдээр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.ДаваасүрэнТаван толгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Таван толгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсний 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилж авдаг жишиг манай нийгэмд байх шиг байгаа юм.

Таван толгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай. Оюу толгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ харилцан ашигтай нөхцөлийг бид шаардаж байна. 100 төгрөгийн борлуулалтын орлогоос таван төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, гарсан алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар үүнд нь ямар дүгнэлт хийж байгаа болон алдаагаа засч залруулж байгаа эсэхтэй танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас Засгийн газрыг хүртэлх хариуцлагын асуудлыг хөндөнө” гэлээ. 

Түүнчлэн бие даагч гишүүд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн байр суурьтай байгаа гэнэ. Уг тогтоолд намын нөлөөлөлгүйгээр өндөр албан тушаалтныг томилно гэх мэтээр заасан байна. Гэхдээ өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгждэггүй хөтөлбөр болчих вий хэмээн болгоомжилж байгаа аж.

Үүний зэрэгцээ Худалдааны тухай хуулийг дэмжихээ тэд хэллээ. Харин хүнсний худалдаа, түүн дотроо хүнсний гадаад худалдааг зөвхөн онцгой эрхтэй компанид өгч, хяналттай байлгах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэж үзсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн татварын маргаантай асуудлаас болоод ТЕГ-ын 6 байцаагч ажилгүй буюу зарим нь орон нутаг шилжиж ажиллаж буй тухай асуудлыг холбогдох Байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.