Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"R16" Олон Улсын бүжгийн тэмцээн МОНГОЛД

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"R16" буюу "Respect 16" Олон Улсын бүжгийн тэмцээн энэ жил Монгол Улсад анх удаагаа зохиогдож байна. R16 нь break бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд Korea Tourism Organization, South Koean Ministry of Culture, Sports and Tourism, Asiana Airlines, PUMA байгууллагууд зохион байгуулдаг.

Жил бүр дунджаар 6,000-8,000 хүн ирж үздэг бөгөөд шалгаруулалтанд 25-30 улс оролцдог. Гол үйл ажиллагаа нь 25-30 улсыг төлөөлсөн 16 хамтлаг болон 16 би-бой, 16 funkstyler`s оролцож дөрвөн хоногийн хугацаанд дэлхийн гурван цомын төлөө өрсөлддөг юм.

Анх 2007 онд Сөүл хотод зохион байгуулагдсанаас хойш жил бүр залуу уран бүтээлчдийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой явагддаг болсон.

R16 Монголд

"EXTREME Crew" Animation Studio - ийн хамт олны санаачлагаар 2015 оноос эхлэн "R16 Монголд" жил болгон зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд уг тэмцээний зорилго бол

  • Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах
  • Орчин үеийн бүжиг болон монголын соёл урлагыг хөгжүүлэх
  • Залуусын мөрөөдөлийг биелүүлэх
  • Бүжгийн үнэ цэнийг сэргээх
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх.

Дөрөвдүгээр сарын 19-нд эхний шат нь HUNNU MALL-д амжилттай зохион байгууллагдсан ба хоёрдугаар шат нь дөрөвдүгээр сарын 25-нд "STRINGS CLUB"- д 14.00 цагаас эхэлнэ.

R16 MONGOLIA NATIONALS 2015 тэмцээнд бүжгийн гурван төрлөөр өрсөлдөнө. Үүнд:

  • Bboying /BREAKDANCE/
  • Popping /FUNKSTYLE/
  • Locking /FUNKSTYLE/


ФИНАЛ-ын шат нь Монголд болж байгаагүй өргөн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд гадаадаас дэлхийн LEGENDARY BBOY-уудыг урин шүүгчээр суулгуулаж байгаа.

Үүнд:

  • HONG10 (KOREA) RED BULL BC ONE /Дэлхийн хоёр удаагийн аварга/
  • DYZEE (CANADA) /R16 тэмцээний болон O.U.R system-ийн зохион байгууллагч/
  • THE END (KOREA) /Дэлхийн хамгийн хүчтэй хамтлаг GAMBLERZ crew-ийн Powermover/
  • WINGZERO (JAPAN) /IBE FOOTWORK BATTLE болон RBBC1 TOKYO-ийн аварга/


Ялагч эх орноо төлөөлөн есдүгээр сард БНСУ-д болох R16 WORLDWIDE OPEN ELIMINATION-д оролцох эрхтэй болох юм.