Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хурууны уртаар нь зан чанарыг тодорхойлох

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хүний зан төрхийг мэдэхийн тулд хурууг нь шинжихэд хангалттай гэдгийг ихэнх хүмүүс төсөөлөхгүй байх. Тэгвэл Английн хэсэг судлаачид туршилт, судалгаа хийсний үндсэн дээр дараах дүгнэлтэнд хүрчээ.

Хүний хурууны уртыг хараад хэн бэ гэдгийг нь багцаалж болох гэнэ. Магадлал нэлээд өндөр.

 

  • Ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт бол - A

Ийм хүмүүс хүчирхэг, зоригтой, эрсдэл үүрэх чадвартай. Бас ухаалаг, логик сэтгэлгээ нь хөгжсөн байдаг. Тэд үгийн сүлжээ амархан бөглөж, асуудлыг түргэн шийдэж, ямар ч логик бодлогын учрыг олж чадна.

Бас нэг сонирхолтой үзүүлэлт нь тэд бусдаас илүү орлого олох чадвартай. Охид эрчүүдийг сонгохдоо хуруундаа хуримын бөгжтэй эсэхийг нь хардаг шигээ хурууны уртыг нь харчихад гэмгүй.

 

  • Ядам хуруу нь долоовор хуруунаасаа богино бол - B

Тэд их зантай, биеэ тоосон хүмүүс голдуу байдаг. Зожиг, нийгмээс тусдаа амьдрах сонирхолтой. Амьдралд нь хэн нэгэн оролцох, саад болоход дургүй. Ерөнхийдөө тэд хэзээ ч эхэлж санаачилга гаргахгүй. Харилцаан дээр ч, бизнес дээр ч. Бас тэд өөрт нь анхаарал тавих, магтаал, урмын үг хэлэхэд тун таатай ханддаг байна.

 

  • Ядам болон долоовор хуруунууд нь ижил урттай бол - C

Ийм хуруутай бол тун найрсаг, амгалан хүмүүс байдаг. Зөрчилдөөн, хэрүүл уруулд дургүй, эдгээрээс зайлсхийдэг. Тэд маш эмх цэгцтэй, зохион байгуулалттай амьдардаг. Нийтэч, бүгдэнтэй харилцах аргаа олж чаддаг. Харилцаандаа, ажил төрөлдөө, найз нөхөддөө тун үнэнч нэгэн юм.

 

Эх сурвалж: lifter.com.ua