Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахыг даалгалаа

ikon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар яам, агентлагийн удирдлагуудад өнгөрсөн сарын хурлаар өгсөн  үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, цахим хурлаар хэлэлцсэн асуудлуудыг хугацаанд нь хэрэгжүүлж байхыг даалгалаа.

Төрийн өмчийн хороо яам, агентлагуудаас  нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна.  Автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагуудаас  80 машин хураалгаагүй байна.  Төрийн өмчийн хорооноос  100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх мэдэгдэл авсан яам, агентлагууд үлдсэн машинуудаа нэн даруй төвлөрүүлэхийг үүрэг болголоо.

“Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан тайланг улирал тутам Сангийн яаманд хүргүүлж, холбогдох мэдээллийг цахим хуудаснаа тогтоосон хугацаанд байршуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан.

Хууль зүй, Хүнс, хөдөө аж ахуй, Барилга, хот байгуулалт, Эрчим хүч, Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэл, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгууд мэдээлэл байршуулсан тайлангаа ирүүлээгүй байна.

Шилэн дансны мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын төв, хөдөөгийн байгууллагуудад хангалтгүй байна

Энэ онд төсвийн болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 59 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, зураг төсөв, холбогдох бичиг баримт нь ирээгүй 20 төсөл, арга хэмжээ байна. Барилгын ажлын улирал ирж байгаатай холбогдуулан техникийн бичиг баримтыг яаралтай бүрдүүлэхийг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.