Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллахаар өчигдөр Улаанбаатараас мордсон билээ.

Тэрбээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзжээ. 

Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртсөн байна. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг хамарсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймгийг зорих юм