Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүд Ангарск хотод Катюшаг дуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхах гэж байгаа билээ. 

Батлан хамгаалах их сургуулийн харьяа "Тэмүүжин-Өрлөг" дунд сургуулийн 40 гаруй сурагч ирэх сарын 9-нд Ангарск хотын төв талбайд парад алхана.

"Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчдыг Ангарск хотын амбан захирагч урьж оролцуулж байгаа бөгөөд ирэх сарын 5-нд ОХУ-ыг зорихоор бэлдэж байгаа юм.

 

Энэ парадад Ангарск хотын зэвсэгт хүчнийхэн болоод цэргийн сургуулийн сурагчид л оролцох бөгөөд гадны орноос зөвхөн "Тэмүүжин-Өрлөг"-ийн сурагчид жагсах юм байна.

Манай сурагчид парад алхахаас гадна Х.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Б.Энхбаяр нарын сурагчид талбайд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон "Катюша"-г  дуулж сонирхуулах юм байна.