Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Сентинел арал дээрх хүмүүс 60,000 жил тусгаарлагдсан

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN

Энэтхэгийн далайд орших, Мьянмарын хошуунаас холгүй Хойд Сентинел арал дээр хүн төрөлхтний эрт балар үеийн амьдрал хадгалагдаж байна.

Энэ арал дээр амьдардаг овгийнхон зочин хүлээж авах дургүй. Хэрвээ аралд хүрэх гэж оролдвол тэдэнд алуулна. Олон зууны турш энэ арлынхан гадаад ертөнцтэй холбогдохоос татгалзаж, аливаа оролдлогыг хүчээр зогсоосоор иржээ.

 

Тусгаарлагдмал ертөнц

Анх 1700-аад оны үед энэ арлыг далайн аялагчид нээсэн боловч арлынхан тэднийг буулгаагүй байна. Тэр цагаас хойш ганц ч гадны хүн энэ аралд нэвтэрч чадаагүй.

 

Арлын түүх

Арлынхныг чулуун зэвсгийн үеэс хойш өнөөг хүртэл тэнд амьдарч байгаа гэж таамагладаг. Харин амьдралын хэв маяг нь тэр үеэс хойш огт өөрчлөгдөөгүй, хадгалагдаж байгаа гэнэ.

 

Аюултай арал

Тэдний зургийг буулгах маш хэцүү, учир нь олон аялагчид арал дээр хөл тавиад буцаж ирээгүй юм.

 

Зорчих хориотой

Тэдний зургийг дандаа холоос авсан байдаг. Зурган дээрээс тэдний онгоц руу нум шагайж, чулуу шидэж байгаа дүрс болон тэнд өмнө нь очсон хүмүүсийн орхигдсон завь зэргийг харж болно.

 

Нууцлаг хүмүүс

Багцаагаар 50-400 орчим хүн амьдардаг гэдэг ч нарийн тоог гаргах аргагүй.

 

Цуст арал

Арал руу очиж болохгүй. Санамсаргүй очиж ч болохгүй. 2006 онд хоёр азгүй загасчин төөрч арал дээр буугаад алагдсан гэдэг. Эргийн харуулын нисдэг тэрэг загасчдын цогцосыг авахаар оролдсон ч арлынхан ширүүн довтолсон тул чадаагүй гэнэ.

 

Эртний аргаар амьдрагсад

Бидний өвөг дээдсийн нэгэн адил арлынхан ан гөрөө, жимс ногоогоор амьдардаг. Гүехэн усанд амьдардаг загас барьж идэн, наргил модны самар зооглож, арал дээр ургах зэрлэг жимс, ногоогоор хачирладаг. Мөн арал дээр амьдрах яст мэлхий, шувууг агнадаг гэнэ. Газар тариалан огт мэдэхгүй.

 

Бие даасан байдал

Судлаачид энэ арлынхныг 2004 оны цунамигаар үрэгдэх байх гэж бодож байсан ч тэсч үлдсэн. Цунами нь арлын нөхцөл байдлыг ихээр өөрчилсөн ч тэд зохицож чадсан бололтой. Тэд цунамигийн дараа гадаад ертөнцөөс үзүүлэх гэсэн тусламжийг огт хүлээж аваагүй юм.

 

Орчин үеийн Чулуун зэвсэгтнүүд

Тэд чулуун зэвсгийн үеийн хүмүүс шиг боловч зэр зэвсгэндээ металл ашигласан байдаг гэнэ. Магадгүй энэ арлынхан 60,000 жилийн тэртээ Африк тивээс анхны хүмүүс нүүдэллэхэд ирсэн шууд удмынхан байх.

 

Орчин үеийн оньсого

Арлын хэт тусгаарлагдсан байдал, хүрэх боломжгүй нөхцөл нь зарим хүмүүсийг сүүлийн үеийн зарим нууцлаг үйл явдлуудтай холбож таамаглахад хүргэдэг. Зарим хүн Хойд Сентинел арал дээр Малайзийн MH370 онгоц газардаж хөлгүй их шугуйд нь нуугдаж хоцорсон байх гэдэг.

 

Тайлагдашгүй нууц

Хэрвээ сураггүй болсон онгоц Хойд Сентинел арал дээр нуугдаж байгаа бол энэ хэрэг хэр удаан илрэхгүй сунжрихыг хэн ч мэдэхгүй.

Сураггүй болсон онгоц болон өөр олон нууц энэ арал дээр хатуу чанга овгийнхны хамгаалалтанд үлдэж магадгүй юм.

 

Эх сурвалж: Allday.com