Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд улбар шар ороолт, зангиагаар ижилсэв

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын өнөөдрийн чуулганд оролцож буй гишүүд улбар шар өнгийн ороолт, зангиагаар “гангарч” байна.

Учир нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар эмэгтэйчүүд, охидын хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж сар болгоны 25-ны өдрийг улбар шар өдөр болгохоор уриалсан билээ.

Ингэхдээ дээрх уриалгыг дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж гаргасан юм. 

 

Өнөөдрийн чуулганы эхэнд Л.Эрдэнэчимэг гишүүн уг мэдээллийг танилцуулж, УИХ дахь эмэгтэй гишүүдээс нийт бусдадаа улбар шар өнгийн ороолт, зангиа гардуулан өгч буйг мэдэгдсэнээр гишүүд ижил өнгийн ороолт, зангиа зүүж НҮБ-аас гаргасан санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.