Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 24
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

АРДЧИЛАЛГҮЙ АРДЧИЛСАН НАМ

“Сант марал” сан хамгийн сүүлд хийсэн судалгаагаа хэдхэн хоногийн өмнө танилцууллаа. Хэрэв маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон 1,200 хүний 21.6 хувь нь МАН, 18.3 хувь нь АН, 10.5 хувь нь МАХН гэж хариулжээ. АН-ын рейтинг унасныг гайхах юм алга.

Энэ намын хэдхэн улстөрчийн хийрхэлд улс орон өртөж, гадаад ертөнцөд Монголыг онигоо болгож байхад харин ч өндөр санал өгчихөж. АН засаг барьснаас хойших үйл явдлууд, сүүлийн хэдэн өдөр Таван Толгойн орд тойрон өрнөж байгаа “хошин шог”-ууд тэднийг ирэх сонгуулиар өндийхгүй болоход хангалттай хувь нэмэр оруулав. Бага чулуугаар их чулууг цохих, дэнжигнэх төв цэгийг нь олж “буудах” гэх мэт хорон арга барил газар авчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан АТГ шалгаж байгаа. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

40 метрийн стандартыг дөрөв болгосны балаг

Барилгын салбарын “сезон” эхлэнгүүт балаг нь ямар байх бол гэх айдас Монгол хүн бүрт төрдөг болсон гэхэд хилсдэхгүй. Уламжлал ёсоор энэ жилийн “сезон” ч нэлээд жинтэйхэн орж байна. Социализмын үеэс л “Хорооллын хоёр өрөө” гэдэг яриа гарч, өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа III, IV хорооллын байрууд энэ удаагийн ээлжит дайрлагад өртлөө.

Нууц ноёнтон эзэнтэй “Би Жи Би Жи” хэмээх компанийн балгаар Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны 250 шахам оршин суугч орон гэрээсээ “дүрвэн”, өдгөө зочид буудалд толгой хоргодож буй. Тус компани дүн өвлийн цагаар эл байрнаас ердөө 4-6 метрийн зайд барилгын суурийн маш том нүх ухуулж, ойролцоох хөрс нь нурах эхлэлийг тавьжээ.

Энэ нь 16 дугаар байрны даацын суурьт ч мөн нөлөөлж, улмаар хазайж эхэлсэн учраас уржигдар дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж, уг асуудлыг нийслэлийн Онцгой комисст танилцуулснаар тэр үдэштээ багтаан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Б.ПҮРЭВ: ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АЛБАН АЖИЛ ЯРИХААС БИШ ЦАГДААГИЙН ДОТООД АЖИЛД ОГТ ОРОЛЦДОГГҮЙ БАЙЛАА

ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, цагдаагийн үе үеийн алба хаагчдаа “эцэг” хэмээн алдаршсан хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр тус албаны хуулийг шинэчилж, цагдаагийн байгууллагыг хүнд хэцүү цагт удирдаж байсан нэгэн билээ. Монголд генерал цол олгож эхэлсний түүхт 71 жилийн ойг тохиолдуулан түүнтэй хөөрөлдсөн юм.

-Таныг санхүүч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Яагаад цагдаагийн байгууллагатай амьдралаа холбов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Би төрж өссөнөө яривал дайны үеийн хүүхэд л дээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Есөн настай сургуульд ороод долдугаар анги төгсөн, Улаанбаатар хотод Худалдааны техникумыг дүүргэж нягтлан бодогч болсон юм. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

 

Зураг