Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гүйлтийн зам дээр гүйхийн ДАВУУ ба СУЛ тал

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гудамжинд гүйх, зориулалтын техник дээр гүйх хоёрт зарим ялгаа бий. Аль аль нь өөр өөрийн давуу ба сул талтай.

Мэргэжилтнүүдийн тодорхойлсон давуу ба сул талуудыг нэрлэж байна.

 

Давуу тал: Өгөх ачааллын хувьд адилхан

Зарим хүмүүс гадаа зам талбайд гүйх нь илүү хэцүү бөгөөд үр дүн сайтай гэдэг. Гэвч судлаачдын дүгнэлтээр үүнд ялгаа маш бага гэнэ. Шатаах илчлэг нь ойролцоо байдаг.

 

Давуу тал: Үе мөчинд ээлтэй

Тусгай зам дээр гүйх нь хатуу цардмал зам дээр гүйхээс илүү биед, ялангуяа үе мөчний ажиллагаанд ээлтэй. Зарим нэг сөрөг нөлөөг бууруулж өгдөг. Хэрвээ гэмтэл, бэртэл эдгэрсний дараа гүйж байгаа бол бүр аюулгүй тохиромжтой байдаг гэнэ.

 

Давуу тал: Хиймэл орчин бүрдүүлж болдог

Сүүлийн үеийн ихэнх замууд гүйх орчин нөхцлөө хиймлээр үүсгэх боломжтой болсон. Цаг уурын байдал, халуун хүйтнээс үл хамааран гүйх байгалийн нөхцөл, замаа сонгох боломжтой нь гарцаагүй давуу тал.

 

Сул тал: Самбаачлах чадвар муудах

Байгаль дээр гүйхэд хэзээ ч гүйлтийн зам шиг саадгүй, шулуун дардан байхгүй. Тиймээс дандаа гүйлтийн зам дээр гүйх нь гүйгчийн авхаалж самбааны мэдрэмжийг муутгаж болзошгүй.

 

Сул тал: Зарим булчин ажиллахгүй

Автоматаар урсдаг замаас болоод хүний булчингийн механизм ердийн гүйлтээс өөрөөр ажилладаг. Байгаль дээр гүйхэд хүний хөлийн арын булчин ихэнх ачааллыг авч ажилладаг бол зам дээр гүйхэд энэ ачаалал эрс багасна. Хүн зөвхөн хөлөө урагш зөөх л үүрэгтэй болдог. Тиймээс гүйлтийн зам дээр байнга гүйдэг бол хөлийн арын булчинг хөгжүүлэх дасгал давхар хийж байвал сайн юм.

 

Сул тал: Уйтгартай

Хэчнээн сайхан хөгжим сонсож, TV үзэнгээ гүйсэн ч зам дээр гүйхэд цаг хугацаа маш удаан өнгөрдөг. Харин байгаль дээр гүйхэд энэ мэдрэмж эсрэгээрээ болж цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэдэрдэггүй байна.

Мөн хүрэх газраа нүдээрээ хараад, түүнд хүрэхийн төлөө зүтгэх нь урам зориг, ялан дийлэхийн мэдрэмж өгдөг давуу талтай.

 

Эх сурвалж: Time.Com