Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Жеймс Доак гадны нөлөөгүй нас барсан"

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:37 2015/04/24

Жеймс Доакийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт ШШҮХ-ээс гаргажээ 

Канад Улсын иргэн манай улсад ирээд нас барсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

Тус төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү “Энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue Sky” зочид буудлын 16 дугаар давхрын дугаар өрөөнд хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Улмаар Канад Улсын иргэн Жеймс Доак ил харагдах гэмтэл шархгүй, гадны нөлөөгүй нас барсан байсныг тогтоосон. 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс эхний байдлаар гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байгаа. 14 хоногийн дараа шинжилгээний хариу эцэслэн гарна” гэлээ. 

Жеймс Доак нь энэ сарын 19-ний өдөр Монголд ирсэн бөгөөд ямар зорилгоор ирснийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байгааг хэлсэн юм.      

10:59 2015/04/24

Энэхүү хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас 12:00 цагаас албан ёсны мэдээллийг хийхээр болжээ.  Энэ хуралд Канадын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцож магадгүй байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Жеймс Доак гадны нөлөөгүй нас барсан байжээ. 

10:10 2015/04/24

“Хан Ресурсез” Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй нөхөн төлбөрийн асуудлаар дахин хэлэлцжээ

-Засгийн газар болон "Хан Ресурсез" ХХК-ийн хэлэлцээний талаар-

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нартай энэ долоо хоногт ХР-ийн төлөөлөгчид уулзаж анхны нөхөн төлбөрийн дүнгээ бүтнээр нь мөн яаралтай төлөхийг мэдэгджээ.

Компани нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөх талд эрчимтэй ажиллаж байгаа учир уг нөхөн төлбөрийг МУ-ын ЗГ-аас төлүүлэх ажилд илүү их хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ мэдэгдлээ. Иймээс энэ чиглэлээр мэргэшсэн шинжээчдийг бүрдүүлээд байгаа аж. 

 2015 оны гуравдугаар сарын 2-нд олон улсын арбитрийн шүүхээс МУ-ын ЗГ-ын 2009 онд ХР-ийн эзэмшиж байсан ураны ордын лицензийг цуцалсантай холбоотойгоор нөхөн төлбөрийн хэмжээ тогтоожээ. Ингэхдээ 2009 оны долдугаар сарын 1-ээс үндсэн төлбөр болох 80 сая ам.доллар + LIBOR+2% байхаар шийджээ.

Мөн шүүхээс 9.1 сая ам.долларын зардлыг ХР-ийн талд гаргажээ. Ийнхүү 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар нийт нөхөн төлбөрийн дүн 104 сая ам.долларт хүрсэн байна. Өнөөгийн байдлаар хүү нь жилийн 2.546% буюу Монголын талын төлөх төлбөр өдөр бүр 6,485 ам.доллараар нэмэгдэж байна.

Эх сурвалж: www.marketwired.com

Бэлтгэсэн: WWW.GAULI.MN 

09:40 2015/04/24

$100 саяын шуугиан дагуулаад байсан “Хан ресурсез”-н захирал Жеймс Доак Монголд амиа алджээ

Монгол Улсын Засгийн газартай 2011 оноос хойш арбитарын шүүхээр шүүхдэж буй Канадын“Хан ресурсез” ХХК-ийн захирал Жеймс Доак Монголд амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад  "Өчигдөр Канадын иргэн Жеймс Доак Монголд амиа алдсан нь үнэн. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байна. Үхлийн шалтгаан болон гадны нөлөөтэй нас барсан эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Түүнийг Монголд Засгийн газартай хэлэлцээ хийхээр ирсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Тус мэдээллийн талаар гадны олон хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлээд байна. Канадын зарим хэвлэл мэдээллийн эх сурвалжууд түүнийг Пүрэв гаригийн өглөө зочид буудлын өрөөндөө амиа алдсан байхыг олсон гэж бичжээ. 

“Хан ресурсез” ХХК нь 2006-2009 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаад 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдахад шинээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсанаас Засгийн газрын эсрэг 2011 оны нэгдүгээр сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж, Арбитрын шүүхэд хандсан байдаг.

Ингээд Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр гаргаж нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 325 сая ам.долларын хохирлыг үндэслэлгүй, хэт өндөр гэж үзээд Засгийн газраас 80 сая ам.долларын төлбөр, мөн өмгөөллийн зардлыг нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хууль Зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг "Давж заалдах болон нэхэмжлэгчтэйгээ тохиролцох боломж байгаа. Мөн ураны ордын лиценз Монголын Засгийн газрын мэдэлд үлдсэн байгаа" гэдгийг мэдэгдэж байсан билээ.