Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн хашаанд байсан чоныг устгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс өчигдрийн 01.24 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ.

92 дугаар сургуулийн баруун урд буланд буюу Эрдэнэтолгойн 40-244 тоотын үүдэнд чоно байсан бөгөөд дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон  Аврах гал унтраах 63 дугаар анги, Цагдаагийн III хэлтэс, нохой устгалын аж ахуйн алжилтан албан хаагчид шуурхай ажиллаж, чоныг аюулгүй болгосон аж.

Чонын толгойг нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.