Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Батсуурийг батлан даалтад гаргана

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

“Эрдэнэс Таван Толгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байгаа билээ. Тэгвэл Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-нд намынхандаа хандан захидал бичсэн юм. 

Тэрбээр, Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсний дараа шоронд хоригдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн билээ.  Мөн энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу  авсан гэдгээ бичсэн.

Тэгвэл Я.Батсуурийг эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, АТГ-аас батлан даалтад гаргахаар болсон байна. Түүний хувьд "Говь Повер” компанитай холбоотой асуудлаар ийнхүү хоригдож байгаа билээ.


.

 

 

Зураг