Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Зээл гэдэг үгийг толгойноосоо аваад хаячих

М.Цэцэг
2015 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг парламентаар хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор тус хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага тулгарч байгаа аж. Хууль санаачлагчаас эрчим хүч, төмөр замын салбарын хөгжлийг дэмжих эрчимжүүлэх зорилгоор эдгээр салбарт хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зээллэг болон Засгийн газрын баталгааны эх үүсвэрээс санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ талаар байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар энэ хуулийн төслийг баталснаар улсын өрийн хэмжээ нэмэгдэх, ирээдүйд өрийн дарамтад орох эрсдэл үүсэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт алдагдахаар байгаа тул илүү хариуцлагатай хандах шаардлагатайг онцолж байсан юм.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. 

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр ийм эрсдэл байгаа тул дандаа зээл авахаа больё гэсэн саналтай гишүүдийн нэг нь Ч.Хүрэлбаатар байв. Тэрбээр “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд аа, та зээл гэдэг үгийг толгойноосоо аваад хаячих. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Зээлийнхээ оронд хөрөнгө оруулалт татах талаар анхаарах хэрэгтэй” гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 44 хувьтай буюу нэрлэсэн үнээрээ 13 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэх хүрээнд 36 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Засгийн газар өр тавихгүй, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх чиглэлээр ажиллаж байна. 460 тэрбум төгрөгийн 430 тэрбум төгрөгийг өмнөх жилийн алдагдлаас үүдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ есөн их наяд, төлбөрийн тэнцлийн алдагдал дөрвөн их наяд хүрч байна. Тиймээс эдийн засгаа сэргээхэд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой” гэв.

Ардчилсан нам, Ардын нам Засгийн газарт хамтран ажиллахдаа улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар гэрээнд тусгасныг Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарын гишүүд хатуу анхааруулж байлаа.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг.

Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой төвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын ашигласны төл ашигт малтмалын гай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Энэ төслийг парламентаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрх төслүүдийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд орно.

Зураг