ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

NASA анх удаа задгай сансарт ажиллаж байгаа дүрсийг буулгалаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 16
IKON.MN

NASA анх удаагаа өөрийн сансрын нисгэгчийг задгай сансарт гарч ажиллах үед нь GoPro камерыг дуулганд нь бэхлэн суулгаж бичлэг хийжээ.

HD чанартайгаар авсан бичлэгт сансрын нисгэгчид удахгүй ирж залгагдах санрын хөлгийг хүлээж авах бэлтгэлээ хийн Олон Улсын Сансрын Станцын гадна талд ажиллаж байгаа харагдана.

Мөн бидний амьдарч байгаа эх дэлхийн гайхалтай гоё дүрсийг буулгаж чадсан байна.

Эх сурвалж: NASA