Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Д Дэш ТВ” ХХК-ийг монополь аж ахуйн нэгжээр тогтоожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу Телевиз радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд “Д Дэш ТВ” ХХК-ийг  зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо.

Энэхүү шийдвэрийг ШӨХТГ-ын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. 

Ингэснээр ШӨХТГ-ын хувьд тухайн зах зээлд шинээр орж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, үнэ тариф, холболт, дамжуулалтын төлбөр тооцоог хянан зохицуулах боломжтой болох бөгөөд хэрэглэгч хамгийн бага үнээр үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм.

“Д Дэш ТВ” компани нь хиймэл дагуулаар дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлдгээрээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгжээс ялгарсан учир ШӨХТГ-аас ийнхүү тогтоожээ.