Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжааны говьд нууцлаг чулуун байгууламжууд илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

Хятадын баруун хойд хэсэгт, Шинжааны Турпан хотын ойролцоох говьд олон тооны нууцлаг чулуун байгууламжуудыг илрүүлжээ.

Нийтдээ 200 орчим цагираг хэлбэртэй чулуун байгууламжууд байгааг анх археологичид 2003 онд олж байсан гэнэ.

Тэдгээрт булш байж магадгүй хэмээн зарим хүмүүс ухаж эхэлсэн ч ямар нэг булш олдоогүй байна. Харин одоогоор орон нутгийн захиргаа тэдгээрийг ухахыг хориглоод байгаа аж.

Зарим судлаачид эдгээрийг тахилгын зан үйлд ашиглаж байсан байх хэмээн таамаглаж байна. Мөн ямар нэг булш, оршуулгын байрлалыг тэмдэглэж үлдээсэн тэмдэг ч байж болно гэж үзэж байгаа гэнэ.

Судлаачдын тооцоолж байгаагаар байгууламжуудын нас 4,500 жил хүрэхээр байгаа ажээ.

Байгууламжуудын зарим нь цагираг хэлбэртэй бол зарим нь дөрвөлжин байгаа юм.

Олдворууд алдарт Халуун уулс (Flaming mountains)-ын ойролцоо байдаг ба энэ газрыг дэлхийн хамгийн их халдаг цэгүүдийн нэгт тооцдог аж.

Эх сурвалж: China Daily