Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 16.7 хувиар буурчээ

ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

2014 онд Нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алдсан бол Улсын хэмжээнд 48 хүүхэд энэхүү ослоор амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээ байсан юм. 

 

 

Тэгвэл хүүхдийг автомашины осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготойгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран ажилласны үр дүнд хүүхдийн зам тээврийн осол, гэмтэл 16.7 хувиар буурчээ.

Хүүхдийн осол гэмтэл 16.7 хувь, хүүхдийн зам тээврийн осолд өртсөн байдал 17,8 хувиар буурсан.

Тодруулбал 2015 оны хоёр сарыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүүхдийн осол гэмтэл 16.7 хувь, хүүхдийн зам тээврийн осолд өртсөн байдал 17.8 хувиар буурсан сайхан мэдээг дуулгаж байна.  

Энэхүү хамтын  ажиллагааны хүрээнд хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газартай хамтран МЗХ -ны дэргэдэх Авто замчин Залуучуудын Холбооны санхүүжилтээр хийгдсэн 2,000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр дээр нааж жолооч бүрт анхааруулсан.

Түүнчлэн хүүхдийг осол аваараас сэргийлэхэд чиглэсэн нийгмийн шторк хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацахын зэрэгцээ сошиал ертөнцөөр анхааруулга постерыг олон нийтэд түгээж байсан юм. 

Эцэг эхчүүдийн хамгийн хайртай хүн  нь мэдээж үр хүүхэд нь. Тиймээс эцэг эхчүүдэд үр хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээлэл түгээж,  идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулбал хүүхдийн зам тээврийн осол буурах нь дээрх ажлын үр дүнгээс тодорхой харагдаж байна.

Цаашид хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд Монголын Залуучуудын  холбоо, НЗЦГ илүү өргөн  хүрээнд   хамтран ажиллахаар болсон байна.

Тухайлбал олон улсын стандартад нийцсэн “хүүхэд  зорчиж байна” гэсэн тээврийн хэрэгслийн таних тэмдэг хийж автомашинтай эцэг эхчүүдэд түгээх, сошиал  медиа  идэвхжүүлэлт хийх, телевизүүдээр  анхааруулах  видео шторк  хийж цацах, томоохон акц үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна. 

 

Эх сурвалж: МЗХ