Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“НИТХ манай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандана”

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын 2015 оны ээлжит III  хуралдаан болжээ. 

Уг хуралдаанаар:

  • Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран ачих хөлс 70,000-80,000 төгрөг байхаар тогтоосон асуудал
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”  батлан мөрдүүлсэн 

зэрэг нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болгожээ. 

Дээрх хурлын шийдвэрийн талаар ШӨХТГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтнээс лавлахад “Замын нэгдүгээр эгнээнд машинаа зогсоосон иргэдийн тээврийн хэрэгслийг 70,000-80,000 мянган төгрөгөөр ачиж байсан болон дугуй түгжигч ашиглах журам баталсан зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэдгийг манайхаас тогтоолоо

НИТХ-аас өмнөх шийдвэрээ авч үзээд хүчингүй болгож болно. Харин манай байгууллагаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол бид Захиргааны хэргийн шүүхэд хандана. Ингэснээр НИТХ-ын шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх юм” гэлээ.