Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2015 маргааш эхэлнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын эдийн засгийн чуулган 2015" дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

"Building Credibility" буюу Итгэлцэл сэдвийн дор явагдах энэ удаагийн чуулганд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, улс төрч, бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм.

Чуулганд оролцогчид хэд хэдэн томоохон сэдвээр ярилцах бөгөөд хөрөнгө оруулалт, эдийн засаг бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудал, манай улсын зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн төлөв байдлын тухай зэрэг сонирхолтой сэдвүүдээр хуралдаан болох юм.

Монголын эдийн засгийн чуулган 2015-ын урьдчилсан хөтөлбөртэй танилцана уу.

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

ПҮРЭВ ГАРАГ, 2015 оны дөрөвдүгээр сарын 2

8:00-9:00  Бүртгэл, мандат олголт

9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

НЭГДСЭН ХУРАЛДААН:
9:30- 11:00 Их танхим:  Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00  Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
                       А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
                       Б танхим:  Мэдээллийн ёс зүй /хариуцлага/
13:00-14:00  Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
14:00-15:30  Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт
үзүүлэх нөлөө
                       А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
                       Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30 Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

                      А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл

                      Б танхим:  Үндэсний корпорациудыг бий болгох

17:30-18:00   Эхний өдрийн нэгтгэл


БААСАН ГАРАГ, 2015 оны дөрөвдүгээр сарын 3

8:00-9:00  Бүртгэл, мандат олголт
9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН:
9:30-11:00  Их танхим:  Монгол Улсын алсын хараа
11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
                      А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага
(мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
                      Б танхим:   Эрүүл мэндийн салбарын менежмент
13:00-14:00 Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30 Их танхим:  Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
                      А танхим:  Хууль тогтоомжийн тогтвортой,
тодорхой байдал ба бизнес
                      Б танхим:  МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30 Их танхим:  Найрсаг Улаанбаатар
                      А танхим:  МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
                      Б танхим:  Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН
17:30-18:00  Их танхим:  МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД