Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт болно

ikon.mn
2015 оны 4 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг

Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бүхний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд жааз хөгжмөөр эгшиглэх нь ээ.

Баян Монгол жазз найрал чуулга киноны хөгжим, дуугаар дагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна. Улсын Филармонийн чадварлаг залуу дуучид киноны дуунуудыг амьдруулах аж. 

Тус тоглолт Улсын Филармонийн тайзнаа 2015 оны дөрөвдүгээр сар 10-нд 19:00 цагт ганцхан удаа. Кино ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 99925074  fb/Mongolian state philharmonic